Энэ оны гуравдугаар сарын 14-нд Дорнод Монголын геологийн алба үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулсан "Дорнод Монголын геологи, эрдэс баялгийн чадавхи” сэдэвт онол практикийн бага хурал амжилттай болж өндөрлөсөн билээ. Дорнод хайгуулчдын холбоо уг арга хэмжээг санаачлан зохион байгуулсан. Онол практикийн бага хурлын дараа Дорнод хайгуулагчдын холбооны гүйцэтгэх захирал Л.Оюунтуяатай ярилцлаа.
-Дорнодын хайгуулчдын холбоо анх хэдэн онд, ямар зорилгоор байгуулагдсан бэ?
-Манай Дорнодын хайгуулчдын холбоо 2013 онд байгуулагдсан. Монгол Улсад геологийн шинжлэх ухааны олон салбарыг дэмжин хөгжүүлэх, геологи, геохими, геофизик, өрөмдлөг зэрэг салбар хоорондын уялдаа холбоог төгөлдөржүүлэх, зүүн бүс нутгийн геологийн судалгааны ажлыг идэвхжүүлэн, эрчимтэй хөгжүүлэх, хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон орон нутгийн захиргааны байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, геологийн шинжлэх ухааныг олон нийтэд таниулах, гишүүн болон гишүүн байгууллагуудын эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулагдсан. Анх холбоо байгуулагдаад мэргэжлийн холбоод болох МГХ, МҮГХ, МӨХ, МГФХ, ГЭК удирдах зөвлөл болон сайд асан МЭБС ахмадын хорооны дарга доктор Ч.Хурц бусад ахмад геологичдыг урин манай Дорнодын геологийнхон баярын хурлаа хийж байлаа.
-Дорнодын геологичдыг маш эв нэгдэлтэй, зохион байгуулалт сайтай гэж ярьж, бичдэг. Хоорондын халуун дулаан уур амьсгал анх хэзээнээс бүрэлдэж эхэлсэн бол?
-Манай хамт олонд эвсэг нийтэч, бие биенээ гэсэн халуун дулаан сэтгэлтэй, удирдлага зохион байгуулалт сайтай оюуны потенцаал өндөртэй, нийгмийн идэвхитэй хүмүүс байдаг. 2000 онд Дорнодын экспедицийн дарга асан Пүрэвцэрэн, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга МУ-ын тэргүүний геологич С.Цэцэг, Б.Дэнсмаа, инженер геологич Г.Сугаржав нарын санаачлагаар Дорнодын геологчидын сар шинийн золголтыг зохион байгуулж ирсэн ба бидний хамгийн их өргөнөөр оролцдог баяр болсон. Энэ жилийн баярыг лабораторийн спектир инженер н.Нэрэндолгор, н.Баярмаа нар амжилттай зохион байгуулсан. 50 жилийн ой болж байгаатай холбогдуулаад Германы экспедици, Салхитын анги зэрэг газарт ажиллаж байсан ахмад геологичид өргөнөөр оролцож, бидэнд маш сонирхолтой мэдээлэл өгч, үнэтэй сургаал хайрласан. Ер нь ганц дорнодчууд биш монголчууд бүгдээрээ эв нэгдэлтэй, нэгэн зорилго тэмүүлэлтэй байж улс орноо хөгжүүлнэ шүү дээ.
-"Дорнод Монголын геологи, эрдэс баялагийн чадавхи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын өмнө та бүхэн холбооныхоо ажлын хүрээнд Дорнод аймгийг зориод ирсэн гэж сонссон. Энэ талаараа тодорхой ярина уу?
-Ой тэмдэглэх ажлын хүрээнд зүүн гурван аймгуудаар явж аймаг орны удирдлагуудтай уулзах, тухайн аймгуудын нутаг дэвсгэр дээр хайгуул болон ашиглалт явуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэй уулзах төлөвлөгөөний дагуу эхний ажлаа Дорнод аймгаас эхлүүллээ. Холбооны удирдах зөвлөлөөс ажлын хэсгийг байгуулж тэргүүн Б.Энхтайван болон миний бие, МУ-ын хөдөлмөрийн баатар, өрмийн мастер Ж.Сүрэнхүү, инженер геологич н.Дашням, "Рич ус дриллинг” ХХК-ын захирал М.Баян нарын бүрэлдэхүүнтэй яваад ирлээ. Бид Дорнод аймгийн засаг дарга С.Ганбаттай уулзаж 50 жилийн ойн тухай холбооныхоо үйл ажиллагааны талаар танилцууллаа. С.Ганбат дарга биднийг халуун дотноор хүлээн авч хамтарж ажиллахаа илэрхийлсэн. Мөн аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Ц.Баярхүүтэй уулзаж ирэх 4-р сарын сүүлээр Дорнод аймагт геологи хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компани болон хувь хүмүүсийг оролцуулан Дорнод хайгуулчдын холбоотой хамтран форум зохион байгуулахаар боллоо. Дорнод аймгийн музейн дарга Н.Энхбаяртай уулзаж геологичдын нээсэн ордууд болон эдэлж хэрэглэж байсан зүйлсээр нь музейн үзмэр булан шинээр нээх болсны дагуу бид тэрхүү үзмэр байрлах талбайгаа үзэж тохироод ирлээ.
Хөгжимт драммын театрын дарга н.Наранбаттай уулзаж 8-р сард 50 жилийн ойн баярын хурал концертыг тоглуулахаар боллоо. Орон нутагт ажиллаж амьдарч байгаа болон хотоос ирэх төлөөлөгчдийг амарч байрлуулахаар Энх зуслангийн дарга М.Энхболдтой гэрээ байгууллаа. Мөн Адуунчулууны уурхайн дарга Ш.Шатартай уулзахад тэр хүн үнэтэй сайхан зөвлөгөө өгч Дорнодын хайгуулчдын холбоо байгуулагдсанд баяр хүргэж, бидэнтэй хамтарч ажиллахаа илэрхийлсэнд сэтгэл хангалуун байна. Орон нутагт суугаа ахмад геологчидтойгоо уулзаж хурал зохион байгууллаа бидний ирсэнд хүн бүхэн баяртайгаар хүлээн авч дор бүрнээ санаа оноогоо илэрхийлсэн маш сайхан хурал боллоо. Энэ бүх ажлыг хийхэд Дорнод аймагт байгуулагдсан ойн салбар комиссын дарга Дорнодын экспедицийн орлогч дарга асан ХААН банкны гүйцэтгэх захирал Д.Баатархуяг, ойн комиссын нарийн бичиг, экспедицийн ерөнхий нягтлан бодогч асан, Монгол банкны захирал Т.Сэлэнгэ нар маань урьдчилан сайн зохион байгуулсаны үндсэн дээр дээрх ажлууд амжилттай хэрэгжсэнд холбооны зүгээс талархал илэрхийлж байна.
-Геологич хүмүүс жилийн ихэнх хугацааг хөдөө хээр өнгөрүүлдэг. Ар гэрийн асуудлыг нь эхнэр, хүүхэд нь зохицуулдаг нь элбэг. Дорнодын геологчидын тухайд геологич ханийхаа арыг даадаг үлгэр жишээ гэр бүл олон байгаа биз. Ганц хоёр жишээ татаж болох уу?
-Манай геологичдоос олон сайхан гэр бүлүүд төрсөн байдаг. Цагаадай-Ичинхорлоо, Дугарсүрэн-Цэцэг, Пүрэвцэрэн-Намжаа, Ренчинхорлоо-Дэнсмаа, Норовсамбуу- Эрдэнцэцэг, Сугаржав-Байгалмаа, Сүрэнхүү-Буянхишиг, Дамдин- Үржинханд зэрэг олон гэр бүлүүдийг дурьдмаар байна. Эдгээр гэр бүлүүд маань олон сайхан үр хүүхэд өсгөж, улс эх орондоо хэрэгтэй иргэн болгон өсгөж, зарим нэг нь ээж аавынхаа мэргэжлийг өвлөн авч удам дагсан геологичид болсонд баярлаж байна. Мөн орон нутагт амьдарч байгаа Халзан дарга Алтанцэцэг инженер, Ганбат- Пүрэвсүрэн, ахмад геологич Х.Очир-Нина, ахмад геологич Арслан-Энхтуяа, өрмийн мастер Зоригоо-Ганчимэг нарын гэр бүлүүд биднийг урьж ажил амьдралтайгаа танилцуулсанаас өрмийн мастер Зоригоогийн маань гэр бүл Ганчимэг 60 метрийн урттай усалгаатай хүлэмж шинээр барьснаа бидэнд танилцуулж шинэ ногооны дээжнээсээ төрөл бүрийн салат хийж биднийг дайлсан нь их өвөрмөц байлаа. Ер нь манай геологчдын гэр бүлийн хүмүүс их ажилч хөдөлмөрч, төлөв даруу хүүхнүүд байдаг.
-Тус онол практикийн бага хурлын агуулга, ач холбогдлыг та хувьдаа хэрхэн дүгнэж байна вэ?
Энэ онд тохиож байгаа Дорнод Монголд геологийн байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулан "Дорнод Монголын Геологи, Эрдэс баялагийн чадавхи” сэдэвт онол практикийн бага хурал нь бүс нутгийн геологийн тогтоц-эрдэс баялгийн чадавхи, геологи-структурын суурь судалгаа, ашигт малтмалын эрэл-хайгуулын арга-аргачлал, технологи-менежментийн гэсэн 4 үндсэн асуудлын хүрээнд 20 гаруй илтгэгчдийн 18 илтгэл хэлэлцэгдсэнээр онцлог боллоо. Шилдэг илтгэгч болон илтгэлүүдийг шалгаруулахад Газрын тосны ахлах мэргэжилтэн, Геологич инженер Л.Алтангэрэлийн "Монгол орны газрын тосны геологи, хайгуулын сулалгааны үр дүн” сэдэвт илтгэл 1-р байр, Цагдуултайн Ундарга ХХК захирал докторант Ц.Мөнгөншагай нь "Дорнод Монголын геологи-струтурын суурь судалгааны асуудал” 2-р байр, "Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн ерөнхий геологич Мэргэжсэн геологич инженер геологийн ШУ-ны магистр Л.Баасандолгорын "Алтан цагаан овоогийн алт холимог металлын орд” 3-р байрт шалгарлаа. Оюутан шилдэг илтгэлээр МУИС-ын ГГС-ийн Геологи, ЭБ менежментийн 2-р курсын оюутан П.Жамсрангийн "Баянмөнх толгойн төмрийн ордын геологийн тогтоц” сэдэвч илтэл шалгарлаа.”Өрөмдлөгийн технологи-менежмент дорнод нутагт” сэдэвт илтгэлийг ШУТИС-ийн ГГТС-ийн Тэргүүлэх профессор, Геологийн шинжлэх ухааны доктор Ж.Цэвээнжав илтгэл тавив. Дорнодын экспидицийн Өрмийн мастер, инженерүүдээс "Дун-Эрдэнэ” ХХК-ийн захирал, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, докторант Л.Лхагвасүрэн, "Дорнод Гео” ХХК-ийн захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж.Сүрэнхүү нарын алдартнууд төрөн гарсан. Үдээс өмнөх хуралдааныг ШУТИС ГГТ-ний сургуулийн Ашигт Малтмалын тэргүүлэх профессор С.Жаргалан үдээс хойшхи хуралдааныг УУЯ-ны Геологийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Алтанхуяг нар даргалав
- Эрдэм шинжилгээний хуралд оролцсон болон хамтарч ажилласан байгууллага хувь хүмүүсийн талаар ярилцана уу?
-Бидний урилгыг хүлээн авч ажлынхаа цаг заваар хүрэлцэн ирсэн УУЯ–ны геологи бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт, ахлах мэргэжилтэн Д.Алтанхуяг, Б.Энхтуяа, төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Дэмжихсүрэн, УУЯ-ны хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Н.Баатар, АМГ-ын региналь судалгааны тасгийн дарга ГЭК-ийн тэргүүн Б.Оюунцэцэг, Дорнод аймгийн МХГ-ын дарга Ц.Баярхүү, дэд бүтэц байгалт орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч И.Энхтуяа, мэргэжилтэн н.Энхбат, сайд асан МЭБС ахмадын хорооны доктор Ч.Хурц, МГХ, МГФХ, МӨХ, МҮГХ ГЭК-ийн төлөөлөгч нар болон Их дээд сургуулиудын эрдэмтэн доктор багш нар оролцлоо. Хурлыг нээж тэргүүн Б.Энхтайван үг хэлж, АМГ-ын геологийн албаны дарга Д.Болд илтгэгч болон геологичиддоо амжилт хүсч баяр хүргэлээ. Дорнод аймгийн засаг даргын тамгын газар, ИТХ-аас бидэнд мэндчилгээ ирүүлснийг аймгийн МХГ-ын албаны дарга Ц.Баярхүү бидэнд уламжлан 1988 онд Дорнодын экспедицээс хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан геологич Ц.Энхбатад "Тэргүүний геологич” цом тэмдэг гардуулж өгсөн. Мөн Аж үйлдвэрийн гавъяат ажилтан ахмад геологич н.Гарамжав тус холбоонд баяр хүргэн өөрийн бичсэн мэргэжлийн ном, тохимлуудаас дурсгасан юм.
-Тус хурлын гол зөвлөхөөр ажиллан, түлхүүр илтгэлийг тавьсан Зөвлөх геологич-инженер, АҮ-ий гавъяат ажилтан Геологийн ШУ-ны доктор О.Чулуун дарга, ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан н.Саранхүү захиралтай "Орд-Гео” ХХК, бүхий л үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, ивээн тэтгэсэн Г.Дамдин захиралтай "Демон Инженеринг” ХХК, мөн ивээн тэтгэгчээр ажилласан "Дорнод гео” ХХК, "Нэмнэ” ХХК, "Дашваан жил” ХХК, "Дун-Эрдэнэ” ХХК, "ММНС” ХХК, "Нэмнэ-Овоо” ХХК, "Талантбүүк” ХХК-ийн хамт олон болон илтгэгчээр оролцсон Г.Сугаржав, н.Дашням, Ж.Баярсайхан, Н.Баярсайхан, Л.Алтангэрэл нартаа холбооныхоо зүгээс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
-"Монголын геологи хайгуул-2014” чуулга уулзалтанд танай холбоо ямар үүрэгтэй оролцож байна вэ?
-"Монголын геологи хайгуул-2014” чуулга уулзалтад энэ жил зургаа дах жилдээ зохион байгуулагдаж ерөнхий зохион байгуулагчаар нь МГХ амжилттай ажиллаж байна. Манай холбоо хамтран зохион байгуулагчаар оролцон, ажлын хэсэгт нь холбооны тэргүүн Б.Энхтайван бид хоёр орж ажилласан.
-Дорнодын хайгуулчдын холбоо байгуулагдаад удаагүй ч олон ажил санаачлан явуулж байгаа талаар та ярилаа. Цаашдын зорилтынхоо тухай?
-Дорнод Монголд геологийн байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн ой ирэх наймдугаар сард болно. Энэхүү томоохон арга хэмжээний өмнө бид Хэнтий, Сүхбаатар аймгуудын Засаг дарга болон Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудтай нь уулзаж төр хувийн хэвшлийг холбосон гүүр болж гэрээ байгуулж хамтран ажиллахаар төлөвлөж байна. Ямар ч байсан эхний ээлжинд дөрөвдүгээр сарын сүүлчээр Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар болон Мэргэжлийн хяналтын газартай хамтран зохион байгуулахаар тохиролцсон ажлаа гүйцэтгэнэ.
-Цаг зав гаргаж ярилцсан танд их баярлалаа. Дорнодын хайгуулагчдын холбооны үйл ажиллагаа Дорнод Монголд төдийгүй нийт Монгол орон даяар түгэн дуурсах болтугай гэдэг ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих