Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар "Халх голд чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг танилцууллаа. Энэ нь манай аймгийн Халхгол суманд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай төсөл гэнэ.
Уг нь манай улс өмнөд, хойд хоёр хил дээр чөлөөт бүс байгуулсан. Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байгуулсан чөлөөт бүсүүд өнөөг хүртэл хүн очдоггүй, худалдаа ч хийгддэггүй хоосон хашаа төдий байгаа. Чөлөөт бүс нэртэй энэхүү хоосон хашааг хариуцсан бүсийн захирагч гэж нэг хүнийг томилдог. Ажлын алба гэж хэдэн хүн байдгаас цаашгүй.
Ийм байтал Халхголд нэмж чөлөөт бүс байгуулах гэж байгаа нь лав худалдаа наймааны зориулалтаар ашиглах гээгүй бололтой. Саяхан Чөлөөт бүсийн тухай хуульд казино байгуулж болох заалтыг оруулсан. Чухам энэ л Халхголд чөлөөт бүс байгуулах шалтгаан байж магадгүй ажээ.
Dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих