Өнгөрсөн амралтын өдрөөр зам тээврийн ослоор нэг хүн амиа алджээ. Тодруулбал, СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хөтлийн замд Т.Приус маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 26 настай эмэгтэй У-г мөргөж амь насыг нь хохироосон байна.
Мөн СБД-ийн нутаг дарь эхийн зам, 33-ын буудлын замд "Автобус-3” ХХК-ны Daewoo маркийн автобусны жолооч А нь зорчигч 14 настай эрэгтэй Ж-г, БЗД-ийн нутаг Нарны зам, Чулуун овооны Цагдаагийн постын баруун замд "Мяралзаа” ХХК-ны Х.Аеро Сити маркийн автобусны жолооч Н нь зорчигч 69 настай эмэгтэй Ц-г унагаж гэмтээжээ.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2 "Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэт зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалга гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй гэж " заасан байдаг. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобусны жолооч нар нь зорчигчоо бууж, сууж амжаагүй байтал хөдлөөд явдаг, дуртай газраа хүн буулгаж суулгадаг, хурд хэтрүүлдэг, урсгал сөрдөг, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчлийг гаргаснаас болж зам тээврийн осолд нийтийн тээврийн автобусны жолооч нар ихээр холбогдож байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны жолооч нь хамгийн их хариуцлага, дэг журамтай байх ёстой учир нь өөрөөсөө гадна олон хүний амь нас эрүүл мэндийг хариуцаж явдаг учир замын хөдөлгөөний хууль, дүрмийг биелүүлэн аюулгүй байдлы сайтар хангах, иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэн бусад жолооч нарт үлгэр дуурайлалтай замын хөдөлгөөнд оролцох ёстой. Иймд энэ асуудал дээр нийслэлийн Тээврийн газар холбогдох аж ахуй нэгж байгууллагууд онцгой анхаарах шаардлагатай байна.
Б.Анир
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих