Ерөнхий сайд Дубайд ОТ далд уурхайн гэрээнд гарын үсэг зурав
АНЭУ-д айлчлал хийх үедээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан.
Тэрбээр аяны богцоо "Чингэс хаан” олон улсын нисэх буудалд хэвлэлийнхэнд задалсан юм. Энэ удаагийн айлчлал маш их үр дүнтэй, ганзага дүүрэн буцаж ирсэн тухайгаа Ерөнхий сайд эхлээд онцоллоо.
Сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ "Удаан хүлээсэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Манай ажлын хэсэг, айлын ажлын хэсэгтэйУлаанбаатар хот, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон, Дубайд хэлэлцээр хийсний эцэст гарын үсгээ зурлаа.Дубайд зурсан нь их утга учиртай. Яагаад гэхээр Дубай хот нь дэлхийд АНУ-ын Нью-Иорк, Сингапурын дараа ордог санхүү эдийн засгийн төв юм. Дубайд Оюутолгойн энэ том төсөл үргэлжлэх шийдвэр гарсан нь өөрөө дэлхий дахинд хурдан хугацаанд сурталчлагдаж эерэг мэдээлэл түгэхэд дөхөм байлаа. Хөрөнгө оруулагчид, Олон улсын байгууллагууд, Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагчдад баяр хүргэсэн үйл явдлууд үргэлжилж байна. Зарим хэвлэл, мэдээллийн байгууллагуудаар Ерөнхий сайд гэрээнд гарын үсэг зурчихлаа гэдэг зүйл бичиж, ярьж байна” гэсэн.
Мөн нэг ч гэрээнд гарын үсэг зураагүй харин далд уурхайн хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан хэмээв. Түүний хэлснээр бол гарын үсэг зурсан даруйд дэлхийн томоохон хөрөнгийн бирж дээрх хувьцааны үнэ өсч, долларын ханш 1920 төгрөг руу оржээ.
Гэвч түүнийг энд далд уурхайн ажлын төлөвлөгөөг Дубайд очиж нууцаар зурлаа гэдэг яриа тархаад байсан билээ. Харин энэ талаар Ерөнхий сайд өчигдрийн чуулганы хуралдаан дээр шуурхай мэдээлэл хийсэн юм.
Мөн энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын нэгдсэн Эмират улсад үзэглэсэн Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээг ажил урагшлуулсан бус ухраасан зүйл болсон гэлээ.
Ингэж хэлэх хэд, хэдэн үндэслэл байгаа бөгөөд үл ойлгогдох байдлаар гарын үсэг зурсан баримт бичиг нь Монгол улсад дараах хор уршиг тарихаар байна гэж мэдэгдсэн.
			
Ерөнхийлөгчийн айлчлал
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ажлын айлчлал хийж байна. Япон улсад хийсэн түүний айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус айлчлалын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж "Ази тив2015 oноос чинагш: Өнө мөнхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн эрэлд” сэдэвт "Азийн ирээдүй” олон улсын 21-р чуулганд оролцож үг хэллээ. Тэрээр уг чуулга уулзалтын гол зочин нь болж байгаа билээ.
Азийн залуучууд Монголд чуулав
2015 оны тавдугаар сарын 19-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий чуулганыг "Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгууллаа. Чуулганд дотоод, гадаадын 23 орны бодлого боловсруулагч, судлаач, эрдэмтэн, шийдвэр гаргах түвшний нийт 600 орчим зочид төлөөлөгчид оролцож, санал бодлоо солилцов.
Долоо хоногийн дотор Монголд орж 8 тэрбум ам.доллар
БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчлах үеэрээ нэг тэрбум ам.долларын зээл өгөх болсон. Бид айлчлалынхаа хүрээнд Оюутолгой төслийн 6 тэрбум ам.долларын асуудлыг шийдсэн. Мөн Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд Дубай хотын CIB гэх банк санхүүгийн томоохон групптэй гэрээ байгууллаа. Энэ гэрээгээр Монгол Улсад Хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон.
Ингээд долоохон хоногийн дотор манай эдийн засаг руу 8 тэрбум ам.доллар орж ирэхээр болоод байгаа юм.
Г.Бат
 
                Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        

Сэтгэгдэл бичих