
Тэгвэл энэ хамтлагийн анхдагчдын нэг Г.Ундармаа аанай л "Шинэ үе”-ээс өрх тусгаарлах тухай мэдээлэл бий бөгөөд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн тоглолтод ч очсонгүй. Энэ тухайд түүнээс асуухад ""Мэдэхгүй ээ, би зүгээр л очоогүй. Намайг яагаад очоогүйг "Шинэ үе”-ийнхнийхээс асуугаарай” гэсэн нь хэвлэлийн хуудаснаа буй. Харин эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус хамтлагийн ахлагч УГЖ Б.Ариунболдтой маргалдаж, сүүлийн үеийн тоглолтуудад ирэхгүй байгааг хэлсэн. Тэр ч бүү хэл Г.Ундармаа эргэж "Шинэ үе”-д орохгүй бөгөөд тусдаа хамтлаг байгуулахаар зорьж байгааг ч нуусангүй. Тэгэхээр Г.Ундармаа чухам ямар хүмүүстэй хамтрах вэ гэдэг нь сонирхол татсан асуудал болно. Тэгвэл Г.Ундармаа "Шинэ үе” продакшний залуу жүжигчин болох Ц.Алдармаа, Отгоо буюу Б.Отгонтуяа, Ганбаа буюу Ц.Ганбаяр нараар багаа бүрдүүлэн ажиллахаар болсон гэв. Энд шинээр нэмэгдэх жүжигчин бол манай нэрт алиалагч Латив агсны хүү залуу жүжигчин Л.Нурбулан юм.
Ерөнхийдөө "Шинэ үе”-ээс өрх тусгаарлаж байгаа шинэ айлынхан эдгээр таван жүжигчнээр гал голомтоо бадраах бол бусад жүжигчдээ СУИС болон бусад урлагийн сургууль төгсөх, төгсөж буй залуусаар эгнээг бүрдүүлэх аж. Юутай ч хошин шогчдын бүлээс нэгэн айл өрх гал голомтоо бадрааж, тусдаа хана шийрлэж байна. Тэгэхээр шинээр төрж буй хамтлагийн уран бүтээлчдэд нийт уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.
Ч.Дорж

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1202
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих