Манай аймагт Хүний эрхийн Үндэсний комиссын салбар байгуулагдлаа. Хүний эрх, эрх челөөг хамгаалах, түүний хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хамгийн том төрийн байгууллага бол Хүний эрхийн Үндэсний комисс юм. Энэ онд 21 аймагт салбар нэгжээ байгуулан Дорнод аймгийн тус комиссын ахлах мэргэжилтнээр Мэнхбатын Нямсүрэн томилогджээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд зааснаар Үндсэн хууль болон бусад хууль Олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж. хүний эрхийг сахин хамгаалах, хөхүүлэн дэмжих чиг үүргийг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж, иргэн таны хуулиар олгогдсон буюу баталгаажсан эрх, эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд ХЭҮК-ийн ахлах мэргэжилтэнд хандаж гомдол гаргаж болох нь ээ. Мөн үндсэн чиг үүргийнхээ хүрээнд иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч байна. Өнөөдрийн байдлаар иргэдээс 11 гомдол санал хүлээн авсан ч гомдлын мөрөөр ажиллахаар үндэслэлтэй ганц ч мэдээлэл байхгүй байжээ. Харин 19 иргэн хууль зүйн зөвлөгөө авсны дийлэнх нь гэр бүл цуцлалттай холбоотой асуудлаар хандсан байна.
ХЭҮК-ын ажлын албаны Дорнод аймаг дахь ахлах мэргэжилтэн аймгийн ИТХ-ын хурлын байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулж байгаа ба та 70582122, 98489880" утсаар холбогдох боломжтой юм.
ДОРНОД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1499
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих