Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар дулаарснаас хуурайшилт нэмэгдэж, ой хээрийн түймэр гарах нөхцөл бүрдэж байгаа талаар БОНХАЖЯ-аас сэрэмжлүүллээ.
Яамны мэдээлэлд дурьдсанаар манай аймгийн Дашбалбар болон Хэнтий аймгийн Биндэр, Дархан сумдын нутгаар түймрийн аюулын III зэрэг буюу аюултай зэрэглэлд орсон байна. Ус, цаг уур орчны мэдээлэл судалгааны хүрээлэнгээс сансрын хиймэл дагуулын зургаар өдөр тутмын түймрийн аюултай хуурайшилтын зэргийг тогтоож, ОБЕГ болон бусад газруудад мэдээлж эхлээд буй аж.
Түймрийн үед хамгийн их хэрэгтэй байдаг зүйл нь үүл буудагч аппарат. Энэ жил 21 аймгийн 35 экспедиц 38 газрын генераторуудыг байнгын бэлэн байдалд байлгаж, шаардлагатай тохиолдолд ажиллуулахад бэлэн болгосон тухай яамнаас мэдээлж байна.
Тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Чулуунбаатар, "Өмнөх оны мөн үеийг энэ оныхтой харьцуулахад ой хээрийн түймэр 4.4 дахин бага байна. Хэдийгээр энэ жил түймрийн улирал хожуу эхэлж байгаа ч урьдчилан сэргийлэх ажлаа эрчимтэй явуулах хэрэгтэй” гэв.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих