Өнөөдөр Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 тохиож байна. Тодруулбал, энэ өдөр Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон "Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Энэ жилийн хувьд тус одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарт хүртээнэ.
"Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагааг 11.00 цагт МҮОНРТ-ийн Үндэсний телевиз болон "Монголын мэдээ" суваг, Үндэсний олон нийтийн MNB.MN цахим хуудсаар шууд дамжуулан олон нийтэд хүргэнэ.
Их Эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 хүчит бөхийн барилдаан 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих