Мэргэжлийн
хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх
тушаал гарган байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар ирүүлсэн
өргөдөл, гомдол, хүсэлтийн дагуу төлөвлөгөөт бус шалгалт хийхийг
хориглолоо. Эдгээр нь улсын байцаагчдын ажлын ачааллыг нэмж, үндсэн
үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна гэж үзжээ. Орон сууцны
талбай хэмжүүлэх хүсэлт, автомашины эвдрэлд дүгнэлт гаргуулах хүсэлт,
хогийн цэг ашиглахгүй байгаа гомдол, газрын маргааныг шийдвэрлүүлэх
хүсэлт, нөхөн сэргээсэн талбайг хүлээлгэж өгөх хүсэлт гэх мэт бусад
агентлаг, эрх бүхий байгууллага шалгах ёстой 76 асуудал энд багтсан
байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих