Аймгийн удирдах ажилтны 2017.07.24-ний өдрийн шуурхай хуралдаанд ХХҮГ-ын дарга Н.Мөнхгэрэл тус аймагт 2017-2018 онд хэрэгжих Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид зохион байгуулах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Орон нутагт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллийн сайд Н.Номтойбаяр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй байгуулсан гэрээнд 1.7 тэр бум төгрөгийн 6 хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгагдсан бөгөөд хэрэгжилт 70 гаруй хувьтай явагдаж байна. Мөн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс Орон_нутгийн_онцлогт тохирсон төсөл хэрэгжих бөгөөд манай аймагт Ахмад настны амралт, сувилалын цогц үйлчилгээг Баяндун сумын Угтамын рашаан, Дашбалбар сумын Чух амралт, Цагаан Овоо сумын Гүнцэнгэлэг амралтын баазыг түшиглэж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24707
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих