Энэ сарын дөрвөнд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спорт цогцолборт болсон Монгол улсын спорт бүжгийн аварга шалгаруулах "Сарны
цом-2014” тэмцээнд Улаанбаатар хотын Мүүн клубын дэргэдэх Мүүн хамтлаг
Латин Америкийн бүжгийн төрөлд аваргаар тодорч 2014 оны 12 сард Германы
Бремен хотноо зохион
байгуулагдах Дэлхийн аваргын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох
эрхтэй болсон.
Тус тэмцээнд Санхүү эдийн засгийн сургуулийн дэргэдэх Улаан сарнай , Хөдөө аж ахуйн их сургуулийн дэргэдэх Хатантуул, Монгол улсын 5 н удаагийн аварга Дэлхийн аваргын 2 удаагийн шагналт байрын эзэн Стар зэрэг шилдэг хамтлагууд оролцон өрсөлдсөн байна.
Уг тэмцээний Тэргүүн байранд шалгарсан Мүүн хамтлагийн багш дасгалжуулагчаар МБСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Улаанбаатар хотын бүжгийн спортын Тэргүүн О.Саранхүү, Дорнод аймгийн Цагаан овоо сумын уугуул О. Оюунбат нар ажилладаг бөгөөд хамтлагийн гишүүдэд Дорнод аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дэргэдэх Дорнын бүжиг клубт 11 жил бүжиглэсэн ЭМШУИС-ын 2 р курсын оюутан Ө.Оюунтөгс, ЭМШУИС-ын 1-р курсын оюутан Э.Хэрлэн, ОУЭЗБДС-ын Татварын хяналтын 2-р курсын оюутан Б.Мөнхтулга, ХИБТС-ын хүнс үйлвэрийн технологын эрүүл ахуйн ангийн 1-р курсын оюутан Б.Сайнзаяа , ХАИС-ын 2 р курсын оюутан П. Баярсайхан нар тус хамтлагт 2013 оноос элсэн бүжиглэж байна. Мөн Монгол улсыг төлөөлөн оролцох Дэлхийн аваргын багт төлөөлөгчөөр Монголын бүжгийн спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Дорнод аймгийн Дорнын бүжиг ТББ-ын тэргүүн Н.Алтанцэцэг оролцохоор болсныг дуулгахад таатай байна.
Дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа Ази тивээ төлөөлөн оролцох эрхтэй болсон Мүүн хамтлагийнхандаа амжилт хүсье!

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих