Аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох элс хайрга олборлон
тээвэрлэлт хийж буй "ТОУУ” ххк-ны үйл ажиллагаа нөхцөлтэй танилцлаа.
Хэрлэн сумын 5-р багт элс, хайрганы карьерийн үйл ажиллагаа явуулдаг
"ТОУУ” ХХК үйл ажиллагаагаа 2009 оноос эхлэн явуулж буй. Тус компанийн
карьер нь 5-р багт 60х87 га газарт лицензийн зөвшөөрөлтэй үйл ажиллагаа
явуулдаг. Хэрлэн голоос 1км 200 метрт зайд байрладаг бөгөөд тус газар нь
50 жилийн элсний нөөцтэй гэж тогтоогдсон юм байна. Тус хайрганы карьер
нь хуучин Өгөөмөрөөс чулуугаа авчиран буталдаг бөгөөд чулуу бутлах
үйлдвэрийн тоног төхөөрөмж нь цагт 30 тн-г бутлах хүчин чадалтай ч энэ
нь барилгын компаниудын нөөц бололцоонд хүрэлцдэггүй, цаашдаа үүнийгээ
цагт 120 тн бутлан ажиллах хүчин чадалтай тоног төхөөрөмж болгон
өргөтгөх гэж буй талаар хэлж байсан юм.
Жилд 5000-6000 тн метр куб элс олборлох хүчин чадалтай тус карьерийн үйл ажиллагаа эрхлэхээсээ өмнө Улаанбаатар болон Дарханы компаниудын туршлагыг нилээдгүй судалсан гэдгээ хэлсэн. Одоогоор 2-3 хүнийг ажлын байраар хангаад байгаа, цаашдаа тус компани бетон зуурмагын үйлдвэрийг ашиглалтанд оруулах ажлынхаа эхлэлийг тавиад байгаа хэрвээ тус үйлдвэрээ ашиглалтанд оруулаад эхэлвэл барилгын компаниудад стандартад нийцсэн бетон зуурмагыг нийлүүлж, олон иргэдийг ажлын байраар хангана гэдгийг аймгийн Засаг даргын орлогчид танилцуулж байлаа.
Dornod.gov.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих