
Төгсөлтөөс гадна ирэх хичээлийн жилд манай аймагт 1685
хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж, 52 бүлэгт хичээллэнэ. Үүнээс: Хэрлэн
суманд 896, бусад сумдад 789 хүүхэд байна. Шуурхай хуралдааны төгсгөлд
аймгийн цагдаагийн газраас өнгөрсөн 14 хоногийн гэмт хэрэг, зөрчлийн
талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 14 хоногт 308 дуудлага мэдээлэл хүлээн
авч ажилласан ба үүнээс гэмт хэргийн шинжтэй 70, захиргааны зөрчлийн
шинжтэй 150 дуудлага ирсэн байна. Эрүүлжүүлэхэд 277 хүн
эрүүлжүүлэгджээ. Хуралдааны төгсгөлд аймгийн удирдлагын зүгээс архигүй
амьдрал аяны хүрээнд чиглэл бүрээр ажиллах шаардлагатайг удирдлагуудад
сануулсан юм.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3568
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих