Аймгийн газар зохион байгуулалтын Ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй учир Хэрлэн сум өрхийн хэрэгцээний газар олгох тухай асуудлыг энэ удаагийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцсэнгүй. Харин Сумын газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар тавдугаар баг Өгөөмөрийн балгаст 150 га газрыг нефть боловсруулах үйлдвэр байгуулах, 1 дүгээр баг хогийн төв цэг болон 28-ын балгаст 35 га газрыг хатуу хог боловсруулах цогцолбор үйлдвэр, барилга замын цогцолбор үйлдвэр, тусгай хогны цогцолбор үйлдвэр байгуулах, 8 дугаар баг Өлзийт хотхоны зүүн урд чулуун карьерын зүүн талд Хэлэн голын хойд эрэг дээр 1 га газрыг эргийн байгууламж барих зорилгоор тус тус олгох тухай хэлэлцсэн.
Төлөөлөгчид нефть боловсруулах болон, хогны үйлдвэрийн талаар сонирхсон асуултандаа аймгийн Засаг даргын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н.Дашнямаас хариулт авлаа. Хэрлэн суманд баригдах нефть боловсруулах үйлдвэр нь газрын тосыг нэрэх замаар, дотоодын нийт хэрэгцээний 3\1 –тэй тэнцэх хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байх агаад орчин үеийн байгальд хор нөлөөгүй технологи ашиглана гэдгийг аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н.Дашням тайлбарлаж байв. Хэрлэн сум томоохон хэмжээний үйлдвэр байгуулахад эрүүл газар олгохгүй гэдэг зарчим баримталж, эдгээр газар олгох хүсэлтэд хуучны балгас хог хаягдалтай газрыг сонгожээ.
Зарим төлөөлөгчид нефтийн үйлдвэр, хог боловсруулах үйлдвэр байгуулахад ийм олон га газар олгох шаардлагагүй. Тухайн компаны болон мэргэжлийн байгууллагын хүмүүс тайлбар өгөх нь зүйтэй, хот дотор нефтийн үйлдвэр байх нь тохиромгүй, байгальд ямар нэгэн хор нөлөө бий, газрын хэмжээн дээр ярилцах ёстой гэдэг байр суурьтай байсан. Гэвч зарим төлөөлөгчид үйлдвэр дагаж хот хөгждөг, хотын эдийн засгийн өсөлт сайжирна, ажлын байр нэмэгдэнэ, хөгжил хурдсана, орон нутагт төлөх татварын хэмжээ ихсэнэ гэдэг утгаар нь газар олгох асуудлыг дэмжиж байв. Ийнхүү төлөөлөгчид удаан хэлэлцэсний эцэст 26-аас 18 төлөөлөгчдийн санал авч нефть болосруулах үйлдвэрт 150 га, хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэрт 35 га, эргийн байгууламж барихад 1 га газрыг баталлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих