Аль ч намын гишүүн биш гэж сайрхдаг Дорнод аймгийн Засаг дарга
С.Ганбат, Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчийн
сэнтийд саяхан заларсан Ардын Намын П.Мөнхтөр (Уулаа) нарын шийдвэрээр
олон жил амьдарч дассан орчноосоо хэдэн малынхаа хамт хөөгдөн хүйтний
улирал наашилсан энэ цагаар хэцүүдэх болсон, бүр саалийн ганц хоёр
үнээгээ хураалгах, булаалгахдаа тулсан Хэрлэн сумын 100 орчим иргэд
аргаа барахдаа Дорнод аймгийн Ардчилсан Намын дарга Д.Цэрэнчимэгийг
бараадан аврал эрж очсон байна.
Хэдийгээр Намын байраа хууль бусаар "булаалгаад” цагдаа прокурорын хаалгыг элээж зав муутайхан яваа ч Д.Цэрэнчимэг улстөрчийн мэдрэмж, эмэгтэй хүний энэрэнгүй сэтгэлээр тэдгээр иргэдийг хүлээн авч хүндрэлтэй асуудлыг сонсож эрх нь зөрчигдсөн иргэдтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн байна.
С.Ганбат, П.Мөнхтөр нарын шийдвэр бол Ардчилсан Намын бодлого биш. Орон нутгийн "Олигархи”-уудын хуйвалдаанаар аймаг сумын засаг даргын суудалд заларсан С.Ганбат, П.Мөнхтөр нар Ардчилсан Намыг төлөөлөхгүй, тэр байтугай Ардын Намыг ч "муухай” харагдуулж байна гэдгийг тун ч ойлгомжтойгоор тайлбарлаж үг хэлсэн юм.
Ардчилсан Намын байрны үүдэнд болсон энэхүү уулзалт ярилцлаганд Хэрлэн сумын мал бүхий иргэдийн төлөөлөл болох 100 шахам иргэд оролцож "С.Ганбат, П.Мөнхтөр нарыг хэн сонгосон юм” хэмээн уур бухимдлаа илэрхийлцгээхийн хамт Монгол Улсын Ерөнхий сайд, Ардчилсан Намын дарга Н.Алтанхуягт хаяглан "Аймгийн засаг даргын хууль бус захирамжийг хүчингүй болгохыг хүссэн ” захидал илгээжээ.
Юутай ч Ерөнхий сайдын хариуг хүлээж "бослого” хэсэгтээ намжих нь уу? Аймаг хотын дарга нар гаргасан шийдвэрээ хамгаалж тэр чигээр нь зүтгүүлэх нь үү? гэдгийг харах л үлдлээ.
Ч.Ганболд

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих