Цаг агаар дулаарч буйтай холбогдуулан ОБЕГ-аас ард иргэддээ сэрэмжлүүлэг хүргэж байна.
Тодруулбал, дулааралттай холбоотойгоор мөсний нягт багасаж, цас, мөс эрчимтэй хайлж, голын ус эргээсээ хальж байгаа тул ойр орчимд нь суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага усанд автаж болзошгүй гэнэ. Иймд сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
Мөн малчид, иргэд голын дагуу болон уулын ам, бэл даган бууж суурьшихгүй байх, ус орохоос хамгаалсан суваг, шуудуу татаж, шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ч Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=620
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих