Гомдол 2015-01-29, 16:45
№150129126 Илч хороолод хог ирж авахгүй байна.
Уламжилсан байгууллага: Чойбалсан хөгжил ОНӨҮГ
Гомдол 2015-01-29, 16:43
№150129180 Буудлын 27-ийн ** тоот халахгүй байна. Хаалт паарны дээд
хэсгаар жаахан бүлээн доогуураа огт халахгүй юм. Энэ асуудлыг шийдвэрлэж
өгнө үү?
Уламжилсан байгууллага: Дорнод нийтийн аж ахуй ХХК
Гомдол 2015-01-29, 16:41
№150129466 5-р багт халамжийн хүнсий талон олгодог эзнээ олохгүй байна.
Байр байшин, машин тэрэг малтай Амартайван, Оюунжаргал гэдэг боломжтой
айлууд аваад байна. Энэ асуудлыг тодруулж өгнө үү?
Уламжилсан байгууллага: Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс
Санал хүсэлт 2015-01-29, 16:39
№150129956 Шинийн гурванд Чойбалсан хотод тэмээний баяртай гэх юм. Яг
хөдөөний ард иргэд баярладаг үеэр ийм арга хэмжээ зохион байгуулах цаг
хугацааны хувьд тохиромжгүй байна. Уг нь бол оролцмоор байна цаг
хугацааг нь нэг эргэж хараач. Үүнийг уламжилж өгнө үү?
Уламжилсан байгууллага: Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
Санал хүсэлт 2015-01-29, 16:36
№150129959 НАА ХХК-ний усны тарифийг ойлгохгүй байна. 20 тн цэвэр ус тоолуураар авчихаад, дахиад 20 тн гэж бичээд байх юм.
Уламжилсан байгууллага: Дорнод нийтийн аж ахуй ХХК
Гомдол 2015-01-29, 16:35
№150129984 Дорнод дээд сургуулийн зүүн талд байрлах Христийн сүм, өдөр
болгон юм шатааж маш их хар утаа гарч байна. МХГ-аар шалгуулмаар байна.
Уламжилсан байгууллага: Мэргэжлийн хяналтын газар
Гомдол 2015-01-29, 16:33
№150129106 ТМС-ийн шар байрны айлууд гаднаа хогоо маш ихээр хаяж байна.
Ойр орчим маш их хогтой, хогон дээгүүр золбин ноход маш их тэнүүлчилж
байна.
Уламжилсан байгууллага: Хэрлэн ЗДТГ
Санал хүсэлт 2015-01-29, 16:31
№150129493 6-р баг 24-р байрны ** тоот халаалт муу ирж байна. Халаалт
байх нь байна. муу халж байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү?
Уламжилсан байгууллага: Дорнод нийтийн аж ахуй ХХК
Санал хүсэлт 2015-01-29, 16:29
№150129418 Тээврийн биржийн зам дээгүүр машинууд дээгүүр явж явган хүний
замыг эвдэлж байна. Шүр захын хойд талын Буйр хороололын хойшоо гардаг
машин замын, жолооны курсын авто дромын хэсгээр хойшоо явдаг замыг том
том чулуугаар таглаад хүүхэд машин шөнө орой явах аргагүй болгочих юм
үүнийг шийдвэрлэж өгнө үү?
Уламжилсан байгууллага: Тээвэр, авто замын газар
Санал хүсэлт 2015-01-28, 16:01
№150128093 2014 онд хийгдсэн ажлын санхүүжилт одоо болтол өгөөгүй байна. хэзээ өгөхийг нь тодруулмаар байна.
Уламжилсан байгууллага: Засаг Даргын Тамгын газар
Гомдол 2015-01-26, 18:00
№150126639 Гал тогоо, жижиг өрөөний паар халахгүй, дулаан байхгүй НАА
ХХК-д олон удаа хандсан засварлаж өгөөгүй. 10 дугаар сараас хойш ийм
байдалтай байна. шийдвэрлэж өгнө үү?
Уламжилсан байгууллага: Дорнод нийтийн аж ахуй ХХК
Санал хүсэлт 2015-01-26, 17:58
№150126064 ********* суманд хөдөлмөрийн мэргэжилтэн хийж байсан юм.
Гэтэл орон тоо байхгүй гээд ажлаас чөлөөлчихлөө. Миний буруугаас биш юм
чинь төрийн албаны тухай хуулиараа ажилтай байлгах боломж байна уу? 5
сард Төрийн албан хаагчийн шалгалтанд энэ албан тушаал дээрээ тэнцсэн.
Тэгээд ажилд орсон юм. Төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй байгаа
Уламжилсан байгууллага: Хөдөлмөрийн хэлтэс
Шүүмжлэл 2015-01-26, 17:55
№150126803 "Төгс” төв-д үйл ажиллагаа эрхлэж байгаа газрууд маш их бохир
байна. Эргэн тойрон мөстсөн хүмүүс халтирч бэртэх аюултай. Тус байшинд
үйл ажиллагаа эрхлэж байгаа газруудыг хуулийн дагуу ойр орчмын 50 метр
орчим газрыг цэвэрлүүлмээр байна.
Уламжилсан байгууллага: Хэрлэн ЗДТГ
Талархал 2015-01-26, 10:27
№150126685 Та бүгдэд ажлын амжилт хүсье.
Уламжилсан байгууллага: Засаг Даргын Тамгын газар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих