Монгол улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Х.Чойбалсаны
мэндэлсний 120 жилийн ойд зориулсан "Чойбалсан-120″ Аймгийн аварга
шалгаруулах шатрын тэмцээн ДЦС-ын зааланд хоёр өдрийн турш амжилттай
явагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд шатрын спортын анхдагчдын өлгий
нутаг Дорнод аймгийн 14 сум, аймгийн төвийн 6 сургууль болон шатрын 2
клубын нийт 500 гаруй тамирчид оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээнийг УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилгаар Аймгийн Шатрын холбоо зохион байгуулсан. Мөн урилгаар Монголын шатрын холбооны тэргүүлэгч, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар хүрэлцэн ирж оролцсон нь тэмцээнийг сонирхолтой болгож байлаа.
Хүүхдийн шатрын тэмцээнийг 7-8, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 гэсэн зургаан насны ангиллаар зохиосон бөгөөд ангилал тус бүрийн эхний гурван байрын эзэд Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд амрах эрхийн бичгээр шагнуулсан. Мөн 17-18 насны тэмцээний тэргүүн байранд шалгарсан Босоо бэрс клубын И.Хандаа, 5-р сургуулийн А.Аръяабадрал нар ОХУ-ын нийслэл Москва хотноо Шатрын академид зочлохоор болсон юм. Багийн дүнгээр Босоо бэрс шатрын клуб тэргүүлж, 5-р сургууль, 1-р сургуулийн багууд удааллаа. Энэхүү тэмцээн цаашид жил бүр уламжлал болон зохиогдох юм.
7-8 насны охид
1. У.Номинжин /5-р сургууль
2. Э.Эрхлүүн /Хан-Уул
3. А.Гэрэлбаясгалан /Босоо Бэрс
4. Э.Төгстөгөлдөр /Босоо бэрс
5. Б.Хэрлэнчимэг /5-р сургууль
6. Б.Цолмонсүрэн /Босоо бэрс
7. Д.Алимаа /Дашбалбар
8. Г.Амина /Босоо бэрс
7-8 насны хөвгүүд
1. А.Анхбат /Хан-Уул
2. Б.Төгсжаргал /5-р сургууль
3. Э.Бардааш / Чулуунхороот
4. Б.Түшиг / Босоо бэрс
5. Р.Түшиг /5-р сургууль
6. А.Бадрал /5-р сургууль
7. М.Энхбат /Босоо бэрс
8. П.Түвшинтулга / Дашбалбар

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих