Хятад улс дэлхий дээрх хамгийн хүчирхэг компьютерийг үйлдвэрлэжээ. Sunway TaihuLight хэмээх энэхүү компьютерийг Хятадын Вэнхи хотод байдаг Үндэсний Супер Компьютерийн Төвд угсарсан байна. Уг компьютер нь секундэд 93 триллионны хурдтайгаар тооцоолол хийх хүчин чадалтай бөгөөд өмнө нь хүчин чадлаараа тэргүүлж байсан Tianhe-2-оос хоёр дахин хурдтай, гурав дахин үр ашигтай хэмээн дэлхий даяархи компьютеруудыг хүчин чадал, хурдаар нь жагсаадаг Top500 сайтад бичжээ. Энэхүү компьютер нь өөртөө цаг агаарыг урьдчилан тооцоолох, томоохон хэмжээний мэдээллийн санд анализ хийх зэрэг дэвшилтэд технологийг багтаасан байна. Мөн Линух үйлдлийн системд үндэслэсэн аж. Дэлхий даяар шилдгийн шилдэг компьютеруудын жагсаалтыг гаргаж эхэлсэн цагаас хойш шилдэг 500-д АНУ-ын 165 компьютер жагссан бол БНХАУ-ын 167 компьютер бичигдэн АНУ-ыг ардаа орхижээ. Top500-д "10 жилийн өмнө Хятад улс ердөө л 28 систетийг зах зээлд гаргаж байсан бөгөөд аль нь ч шилдэг 30-д багтдаггүй байсан. Харин түүнээс хойш Хятад улс маш хурдацтай, шургуу хөдөлмөрлөсөн” хэмээн бичжээ. Шилдэг 500 жагсаалтын эхний 10-т АНУ-ын 4 компьютер багтдаг бол Хятад улсын 2 компьютер багтдаг байна.
etoim.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17769
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих