Аймгийн удирдлагууд хөдөөгийн сумдын удирдлагуудтай ээлжит цахим хурлаа хийлээ. Энэ онд хийж буй дөрөв дэхь удаагийн цахим хуралд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ч.Ганбат, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Жаргал, агентлаг, хэлтсийн дарга нар оролцож, 10 сумтай шууд холбогдлоо. Цаг үеийн ажилтай холбогдуулж шуурхай цахим хурлаар цаг үеийн байдалтай холбогдуулан үүрэг, чиглэлийг өглөө. Аймгийн хэмжээнд 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн нийт нутгаар 5-6 удаагийн давтамжтайгаар, давхардсан тоогоор 14 удаагийн цас орж нийт нутгаар цасан бүрхүүл тогтоод байна. Ус, цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр Баян-Уул сум хамгийн их цастай буюу 20 см зузаан цастай, Халхгол сумын Ялалт баг, Чойбалсан сумдууд 2 см, нийт нутгаар дунджаар 15 см зузаан цастай байгаа талаар мэдээлэл өглөө. Энэ жил Дашбалбар суман дээр 62 айл өрх хөрш зэргэлдээ 4 сумын нутагт оторлох, Матад сумын нутаг дэвсгэр дээр Сүхбаатар аймгийн 8 өрхийн тодорхой тооны мал оторлож өвөлжих талаар мэдээллүүдийг өгсөн юм
Засгийн 2015 оны 286 дугаар тогтоолоор бол "Ган зудын байдалд үнэлгээ хийх журам батлагдсан байдаг. Аймгийн удирдлагууд, сумдын удирдлагуудад зудын байдалд үнэлгээ хийх, мэргэжлийн байгууллагууд оролцсон ажлын хэсгийг байгуулж, нөхцөл байдлаа газар дээр нь үнэлгээ хийн шуурхай тайлагнах.
Хүндэрч байгаа болон хүндэрч болзошгүй сумдууд отор нүүдлийн зураглалаа, сайн хийх, малчиддаа чиглэл өгөх
хөрш зэргэлдээ сумдад оторлож, нүүдлэх тухай мэдээллийг шуурхай өгч байх
Цаг хүндэрч болзошгүй учир нөөцөлж байршуулсан байгаа өвсөө, төв суурин, бараадуулах, зам харгуйгаа тооцох
Цаг хүндэрч болзошгүй учраас хүн эмнэлгийн түргэн тусламжийн машины бэлэн байдлыг хангах дээрээ онцгойлон анхаарч ажиллах
Улсын дуудлагад явж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын аюулгүй байдлыг хангах
Шатахууны нөөцийг хангах, эмнэлгийн эмийн нөөцөд анхаарч ажиллах
Оторлож яваа малчдын тусламж үйлчилгээнд анхаарах
0-5 болон жирэмсэн эхчүүд, өндөр настны мэдээллийг эрүүл мэндийн газар хүргүүлэх, эдгээр иргэдийг сумын төвдөө татан өвөлжүүлэх
Малын тэжээл бэлдэхтэй холбоотой асуудал жил бүр яригддаг сумын төсвөө батлахдаа малын тэжээл, өвс, гар тэжээлийн нөөцийг бүрдүүлэн төсөв дээрээ тусгаж шийдвэрлэх Засгийн газрын тогтоолоор нэг сум 100 тн байгалын хадлан өвс, 30 тн тэжээл бэлтгэдэг, Төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2014 оны 43 дугаар тушаалыг үндэслэн ирэх оныхоо төсөв дээр уг асуудлыг тусгахыг үүрэг чиглэл болголоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих