Улсын Ерөнхий Прокурорын газрын урилгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Ардын прокурорын газрын зочид, төлөөлөгчид манай аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд хоёр орны хил дамнасан гол нуурын экосистемийг хамгаалах, байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Буйр нуурын усан хилийн хамгаалалт зэрэг асуудлаар санал солилцлоо. "Хил дамнасан гол мөрөн, уул усаа хамгаалах нь хоёр орны хамтын үүрэг” гэдгийг Хөлөнбуйр аймгийн Ардын прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Жан Шяо Хун хэллээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих