Уулзалтаар эхний хагас жилд хийсэн ажлууд болон аймгийн нийгэм эдийн
засгийг хөгжүүлэх 2014 оны үндсэн чиглэлийн биелэлтийн талаар, аймагт
хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл өгч
иргэдийн асуултанд хариулт өглөө. Уулзалтанд Засаг дарга болон Хэрлэн
сумын засаг дарга нар оролцсон юм. Манай аймагт аймгийн нийгэм эдийн
засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл 50 гаруй хувийн биелэлттэй байгаа бол
хүн бүрийн хардлага сэрдлэгийг төрүүлдэг худалдпан авах ажиллагааны үйл
явцыг ил тод болгон 7 хоног бүр шуурхай хуралдаанд мэдээлэл өгөх,
үнэлгээний хорооны үйл явцыг камерын хяналтаар харуулж ил болгосон
талаар мэдээлсэн юм.
Мөн манай аймагт хийгдэж байгаа бүтээн байгуулалт
тухайлбал автозамын асуудлуудаар ч мэдээллийг өглөө. Иргэдээс боловсрол
болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлууд, хөдөлмөр эрхлэлтийн
талаар асуулт тавьсан ба хамгийн түлхүү яригдсан асуудал нь шинээр
тавьж байгаа автозамын ус зайлуулах системийн талаар байсан юм. Аймаг
орон нутгийн удирдлага мэргэжлийн байгууллагуудын зүгээс энэ асуудлаар
шаардлага , хүсэлтийг удаа дараа тавьж байгаа ба энэ асуудлыг шийдвэрлэх
тал дээр аймгийн комисс ажиллаж байгааг илэрхийллээ. Дорнод аймгийн
Засаг дарга болон түүний Тамгын газар улирал бүр "Иргэдтэй уулзах
өдөр”-ийг хийж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3680
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих