"ДОРНОД” сонин Цагаан сарын босгон дээр аймгийн 9 алдартнаа
шалгарууллаа. Нийт уншигчдын саналаар шалгарсан Морь жилийн 9 алдартныг
танилцуулж байна.
МУ-ын гавьяат малчин Базарын Батмөнх
Баяндун сумын харьяат, МУ-ын гавьяат малчин Базарын Батмөнхийг
Дорнодчууд 17-р жарны "Тийн ялгуусан” хэмээгч Модон "Морин” жилийн
аймгийн алдартнаар тодруулжээ.
Б.Батмөнх
2011 онд 5500 гаруй мал тоолуулж байсан бол энэ жил 6300 тоо толгойд
хүргэж, аймгийн хамгийн олон малтай малчин өрх болж, МУ-ын гавьяат
малчин хэмээх эрхэм хүнтэй цол хэргэмийг хүртсэн нь морин жил түүнд
өгөөжөө өгсөний илрэл байлаа. Эдний хот айл сүүлийн 10 жилд жил бүр 3-5
өрхийг туслах малчнаар ажиллуулж, нэг жилийн хугацаанд 9-15 иргэнийг
ажлын байраар хангаж, нэлээд тооны айл өрхийг малжуулжээ. Б.Батмөнх
малынхаа чанарыг дээшлүүлэхэд анхаарч, нутгийн шилмэл омгийн малаар мал
сүргээ сайжруулахын зэрэгцээ айл саахалт малчдынхаа малын үүлдэр угсааг
сайжруулахад зориулж, хээлтүүлэгчийг мал сүргээсээ шилж сонгон үржилд
ашиглаж байна. Түүнчлэн сум орон нутгийнхаа хөгжилд зориулан 2 сая
төгрөгийн тусламж үзүүлжээ. Түүний хөдөө аж ахуйн салбарт оруулж байгаа
хувь нэмрийг Дорнодчууд ийн үнэлсэн хэрэг.
"Майдрын буудай” ХХК-ийн захирал Батдалайн Өлзийдэлгэр
Дорнод нутагтаа одоогоор ажиллаж амьдраагүй ч гэлээ сэтгэл зүрх нь
нутагтайгаа амин холбоотой байж, нутаг орныхоо хөгжил дэвшилд өөрийн
хувь нэмрээ оруулж яваа Батдалайн Өлзийдэлгэрийг Модон "Морин” жилийн
аймгийн 9 алдартны нэгээр тодруулсан байна. Баян-Уул сумаас уг гаралтай
тэрээр 34 жилийн өмнө нутгаасаа гарсан ч 2014 онд уугуул сумандаа
хувиараа хөөцөлдөн хөрөнгө босгож, тэрбум орчим төгрөгөөр Нутгийн
иргэдийн ордон бариулсан юм. Түүний удирддаг "Буудайн цацал” ХХК газар
тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 3 жил болж байна. Энэ
хугацаанд нутгийнхаа 20 гаруй залууг тогтмол ажлын байраар хангаж,
ургацын дээжээ нутгийнхандаа тараажээ. Баян-Уулын дунд сургуулийн
сурагчдыг орчин үеийн мэдээллийн технологоос хоцрохгүй байлгах үүднээс
сумынхаа дунд сургуульд цахим кабинетыг иж бүрнээр нь тохижуулж өгсөн
гээд уугуул нутаг ус руугаа чиглэсэн түүний ажил мундахгүй их. Танд
нутгийн зон олныхоо өмнөөс амжилт хүсье.

"Хан Шувалдай” группын Ерөнхий захирал Пүрэвгэрэлийн Гэрэлбаатар
Аймаг орныхоо бүтээн байгуулалт, барилгын салбарын хөгжилд хувь нэмрээ
оруулж яваа "Хан Шувалдай” группын Ерөнхий захирал Пүрэвгэрэлийн
Гэрэлбаатарыг Дорнодчууд 17-р жарны "Тийн ялгуусан” хэмээгч Модон
"Морин” жилийн аймгийн алдартнаар тодруулжээ. "Хан Шувалдай” ХХК 2014
онд үйл ажиллагаагаа өргөтгөж, "Хан Шувалдай Констракшн” ХХК, "НПНБ” ХХК
зэрэг охин компаниудыг байгуулснаар групп болон өргөжөөд байгаа юм.
Түүний удирдсан "Хан Шувалдай” групп одоогийн байдлаар 100 гаруй хүнийг
ажлын байраар хангаж, 2008 оноос хойш улс орон нутгийн төсөвт жил бүр
300 сая төгрөгийг төвлөрүүлэн ажиллаж байна. Тэрээр 2014 оноос Дорнод
аймаг дахь Матад сумын нутгийн зөвлөлийн дарга, МСУХ-ны тэргүүн,
Улаанбаатар дахь Матад сумын нутгийн зөвлөлийн орон нутаг хариуцсан дэд
тэргүүн зэрэг сонгуульт ажлыг хашихын хажуугаар нийгмийн хариуцлагаа
ухамсарлах үүднээс компанийнхаа 6 ажилтанд орон сууц олгож, Хэрлэн сумын
хоёр ч өндөр настанг компанийнхаа нэр дээр бүртгэлжүүлж, тусламж
дэмжлэг үзүүлж байна. Матад сумын түүхт 90 жилийн ойгоор 6 насны хурдан
морьдын түрүүг өндрөөр байлж, байгалийн үзэсгэлэнт газар Баянхангайг
хашаажуулж тохижуулан, "Үдэлт угталтын талбай”-г бүтээсэн гээд аймаг
орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж яваа тус байгууллагын хамт олонд
цаашдын ажилд нь амжилт хүсье.

"Сүхжин” ХХК-ийн захирал Дашдоржийн Дэлгэрмаа
"Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд
хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажиллах сонирхолтой иргэдийн эрэлт
хэрэгцээтэй байгаа орон сууц барьж, 2013-2016 он хүртэл нийт 284 айлын
орон сууц барьж ашиглалтад өгөхөөр шамдаж байгаа "Сүхжин” ХХК-ийн
захирал Дашдоржийн Дэлгэрмааг Модон "Морин” жилийн аймгийн алдартны
нэгээр тодруулжээ. Эмэгтэй хүнд ахадмаар барилгын салбарт харин ч
амжилттай ажиллаж яваа түүний удирдсан компанийн 90 орчим хувь нь
мэргэшсэн болон мэргэжлийн ажилтнууд байдаг. Өнөөдрийн байдлаар тус
компани 544,525,6 төгрөгийн дүрмийн сантай, нийт 118 байнгын
ажиллагсадтай, жилд дунджаар 2,1 тэрбум төгрөгийн барилга угсралт,
засварын ажил гүйцэтгэж байна. Сүүлийн 3 жилийн байдлаар "Үүрийн туяа”
хотхон байгуулж, 100 мянган айлын хөтөлбөрт хамрагдан, 2011-2012 онд 120
айлын орон сууцны барилгыг онц сайн үнэлгээтэй хүлээлгэн өгч ард
иргэдийн талархлыг хүлээгээд байна.

Лхүндэв Байгалмаа
Нягтлан бодогч, бизнесийн удирдлага бакалавр, нийгмийн ажилтан мэргэжилтэй.
Шалгаж ажиллаж байсан буруу ойлголтыг залруулахад анхаарлаа хандуулж,
хөдөө сумдын ажилтнуудаа нийгмийн халамж хамгаалал шаардлагата иргэдтэй
хэрхэн ажиллах, нийгмийн ажлын анхан шатны мэдлэг олгож, мэргэжил
эзэмшихэд анхаарч 2001онд "нийгмийн халамжийн хуулийг амьдралд
хэрэгжүүлэх нь”, нийгмийн ажилтны ажиллах зарчим, арга барил сэдвээр
сургалт семинар зохион байгуулах төсөл боловсруулах, Английн хүүхдийг
ивээх сан, Нийгмийн ажилтны сургалт судалгаагаа арга зүйн төвд хандаж,
АХИС-ийн дэмжлэгээр аймагтаа нийгмийн халамжийн анхны сургалт семинарыг
зохион байгуулж сумдын халамжийн ажилтнуудыг хамруулж, уг сургалтын
багшаар сэтгэл судлал, нийгмийн ажлаар мэргэшсэн гавъяат багш
Түвшинтөгс, Нийгмийн халамж үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн
Чойжилсүрэн нарыг Улаанбаатар хотоос урин оролцуулсан нь халамжийн
ажилтнуудын ажиллах арга барил, хандлагыг өөрчлөх анхны алхам болсон.
2003 онд Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн яамнийгмийн хөгжлийн хөтөлбөрөөс
олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний туршилтын
төсөл хэрэгжүүлэхээр зарлагдсанаас Л.Байгалмаагийн санал тавьж удирдан
хэрэгжүүлсэн Багшийн коллеж, нийгмийн ажилтаны нийгэмлэг, ХЭХДСангийн
Дорнод салбарын хамтарсан ахмад настныг нийгэмшүүлэх, сургуулийн насны
хагас өнчин хүүхдэд дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд
явуулын нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх, Энэрэл төсөл тус тус шалгарсан.
Уг төслүүдийг удирдлага арга зүйгээр ханган ажиллаж аймгийн төвийн 10
багийн ахмадууд болон 10 сумдын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд, өнчин
хүүхдийг хамруулан үйл ажиллагаа явуулсан нь Нийгмийн Хамгаалал
хөдөлмөрийн яамны 3 шатны хяналт үнэлгээгээр шалгарч, хангалттай сайн
дүгнэлт авч, нийгмийн халамжийн хуулинд тусгагдсан олон нийтийн
оролцоонд түшиглэсэнхаламжийн үйлчилгээний стандарт боловсруулахад
оролцсон. Мөн энэ хугацаанд Хөдөөгийн эмэгтэйчүүдийнхөгжлийг дэмжих
ТББ-ын Дорнод аймаг дахь салбарыг удирдан ажиллаж "ТББайгууллагуудын
чадавхийг бэхжүүлэх нь” сургалтыг 2002 онд аймагтаа анх удаа зохион
байгуулж аймгийн төвийн ТББ-ын эмэгтэй удирдагчдыг хамруулсан. Их
Британы элчин сайдын дэмжлэгээр 2003 оноос ХЭХДСангийн Дорнод салбараас
"Сүү шим” сургалтыг аймгийн төв болон сумдын эмэгтэйчүүдийг хамруулсан 4
удаа зохион байгуулж нийт 200 гаруй эмэгтэйчүүд оролцсон ба 176
эмэгтэйд ОХУ-ын сүү боловсруулах сепратор машиныг үнэ төлбөргүй
олгуулсан. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь 2014 онд зорилтот
бүлгээ зөв тодорхойлох, зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагаагаа
эрчимжүүлэх, зорилтот бүлгээ бүрэн гүйцэд хамруулахад чиглэсэн.
Өрхийн
амьжиргааны түвшин тогтоох судалгааг орон нутагт амжилттай зохион
байгуулж 16473 өрхийн мэдээллийг авч, мэдээллийн баазад бүрэн шивж
оруулсан ба мөн нэмэлт судалгаагаар 600 гаруй өрхийг хамруулан
мэдээллийг бүрэн оруулснаар цаашид эрүүл мэнд, боловсрол,нийгмийн
даатгал зэрэг олон салбарт ашиглах боломж бүрдсэн ашиглалтын шаардлага
хангасан салбар дундын мэдээллийн баазтай болсон. Судалгааны үр дүнгээр
өнөөдрийн байдлаар амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой
ядуу, нэн ядуу амьдралтай 1983 өрхийн 10660 иргэн хүнсний талоны
үйлчилгээнд хамрагдаад байна. Өрхийн хөгжлийн хүрээнд, 2013-2016 онд
буюу 3 жилийн хугацаанд 400 өрхийг ядуурлаас гаргах зорилт тавин ажиллаж
байна.
АЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хэрлэн сумын ЗДТГ-ын багийн
ажлын албадтай хамтран ажиллаж өрхийг сонгон, сонгогдсон 400 өрхийн 2381
иргэнд гэр үнэлгээний аргачлалаар тухайн өрхийн нөхцөл байдлыг
тодорхойлон 3 жилийн хугацаанд амьжиргааг нь дэмжих замаар ядуурлаас
гаргах хөгжлийн төлөвлөгөөг өрхийн гишүүдтэй хамтран боловсруулж, ЭМГ,
Боловсрол, Хүүхэд Гэр бүл хөгжлийн хэлтэс, Нийгмийн даатгал, Хөдөлмөрийн
хэлтэс бусад төрийн болон ТББайгууллагуудтай хамтран ажилласнаар ажлын
байртай болгох, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, архины эсрэг
эмчилгээ үйлчилгээнд хамруулах, чадавхижуулах болон төсөл хөтөлбөрт
хамруулах зэрэг өнөөдрийн байдлаар 220 өрхийн 1430 иргэнд бодит дэмжлэг
үзүүлээд байна. Дэмжлэгийг бодит болгоё сайн үйлсийн аяныгзохион
байгуулжаймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн иргэдэд
хандаж хамтарч ажилласнаар
-5 өнчин дүүтэй Энхбаяр хүүд орон гэр, эд хогшил, сэтгэл санааны иж бүрэн дэмжлэг үзүүлсэн.
-Мөн тэнэмэл амьдралтай нэг хүнийг орон гэртэй болоход дэмжлэг үзүүлсэн. 18 нас хүртэл нь дэмжлэг үзүүлэх,
Өрх толгойлсон эцэг эх, өндөр настан, хүнд нөхцөлд амьдарч байгаа өрх
иргэдийн нөхцөл байдлыг судлан 52 өрхийн танилцуулга бэлтгэл хүнсний
худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хандсанаар 26 дэлгүүрийн эзэд
дэмжиж 52 өрхөд хагас сарын хэрэгцээг хангах гурил будаа, элсэн чихэр,
тос зэрэг хүнсний голлох нэрийг бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлсэн
амжилтаар Морь жилийн алдартнаар тодорлоо.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Батаагийн Энхээ
Төрийн албанд 20 гаруй жил зүтгэж яваа аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн
нарийн бичгийн дарга Батаагийн Энхээ 17-р жарны Модон "Морин” жилийн
аймгийн 9 алдартны нэгээр тодорчээ. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн
Дорнод аймгийн салбар зөвлөлийн гишүүнээр тэрээр 2001 оноос хойш
сонгогдон ажиллаж, төрийн бодлогыг сурталчлан таниулах, хэрэгжүүлэх,
орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ажилтан, албан хаагчид,
ЗДТГ-ын мэргэжилтэн нарт мэргэжлийн зөвлөгөө өгөх, Засгийн газрын
бодлогын хэрэгжилтийг хангаж, төрийн албыг хүчирхэг болгох, төрийн
албаны бие даасан хараат бус байдлыг төлөвшүүлэх хүндтэй үйлсэд хүчин
зүтгэж яваа хүн юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн
нарийн бичгийн даргаар ажиллахдаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
дотоод зохион байгуулалт, Тэргүүлэгчдийн болон ажлын албаны ажил
үүргийн хуваарилалтанд онцгой анхаарч, хурлын байгууллагад ажиллах
боловсон хүчин, материаллаг баазыг бэхжүүлэх, Тэргүүлэгчид, төлөөлөгчид,
ажлын албаны ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд анхааран ажиллаж
байна.
Аймгийн алдарт уяач Түвдэнжаажидын Батзориг
Аймгийн алдарт уяач, Монгол улсын шилдэг залуу уяач Түвдэнжаажидын
Батзоригийг Дорнодчууд 17-р жарны Ялгуусан хэмээгч Модон "Морин” жилийн 9
алдартны нэгээр тодруулжээ. Хурдан морь уяж сойх эрдэмд шамдан
боловсорч, адууныхаа угшлыг сайжруулахад анхааран төрийн баяр наадамд
хурдан морио уяж уралдуулан амжилт гаргаж, Дорнод нутгийнхаа нэр хүндийг
өндөрт өргөж яваа Б.Батзориг уяач энэ жил гаргасан амжилтаараа МУ-ын
чансаа өндөр 9 уяачийн 3-рт эрэмбэлэгдсэн. Түүний хээр үрээ Их Монгол
Улс байгуулагдсаны 808, Ардын Хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр
наадмын хурдан хязаалангийн уралдаанд магнайдаа тоосгүй түрүүлж, түмэн
олноо баясгасан билээ. Хээр үрээ дааган цагаасаа уягдсан ч хөлний
бэртлийн улмаас уралдалгүй өнжсөөр өнөө жил төрийнхөө их баяр цэнгэлд
анх удаа тоосоо өргөн, түрүү хүлгээр тодорсноос гадна давхар уяагаар
Дорнод аймагт болсон Зүүн бүсийн уралдаанд мөн түрүүлж амжилтаа
бататгасан юм.

Бадамдоржийн Болормаа
Дорнод сонины Морь жилийн 9 алдартнаар Чулуунхороот сумын ЕБС-ийн
химийн багш Б.Болормаа тодорч байна. Тэрээр Чулуунхороот сумын дунд
сургуульд багшлахын зэрэгцээ 2012 онд хэрэгжүүлсэн "Авъяас” хөтөлбөрийн
хүрээнд сургуулийнхаа сурагчдаас бүрдсэн "Улыбка” хамтлагийг байгуулан
үр бүтээлтэй ажиллаж байна. "Улыбка” хамтлаг нь 60 хүүхдээс бүрдсэн
Оросоор дуулдаг найрал дууны хамтлаг юм. Одоогоор тус хамтлаг нь урын
сандаа 29 Орос дуу 5 Млнгол дуутай болоод байгаа. Халхголын түүхэн
ялалтын 70-н жилийн ойн концертод "Улыбка”-гийн хүүхдүүд уран бүтээлээ
танилцуулж орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн төдийгүй олон улсын
Найрамдал төвийн "Хараацай” театрт тоглолтоо хийн МҮОНТ-ийн 600-гийн их
студид бичлэгт орж бүрэн хэмжээний тоглолтоо орон даяар цацсан нь
Дорнодын хүүхдүүдийн авъяас билгийг орон даяар харуулсан сайхан амжилтыг
үзүүлсэн билээ. Хөдөө орон нутаг бүү хэл улсад ч ийм олон хүүхдээс
бүрдсэн найрал дууны чуулга байхгүй билээ. Хамтлагийн хүүхдүүд өөрийн
аймаг хотдоо төдийгүй хөрш зэргэлдээ ОХУ-ын Соловъёвск тосгонд хүртэл
тоглолт хийж Монгол хүүхдийн авъяас чадварыг харуулсан.
Тус хамтлаг
аймгийн хэмжээнд 29 удаа, үндэсний хэмжээнд 1 удаа тайлан тоглолтоо
хийсэн амжилтаар морин жилийг үдэж байна. Багш Б.Болормаагийн хувьд
хамтлагтаа анхаарлаа хандуулахаас гадна үндсэн мэргэжид болох химийн
хичээл заах аргачлалын хувьд ч сайн ажиллаж "физикийн нүд нь хими,
баруун гар нь математик” тэмцээний физикийн багш нартай хамтран гурав
дахь жилдээ амжилттай зохион байгуулсан байна. Мөн дан ганц сурагчид
гэлтгүй сургуулийнхаа бүх ажиллагсдад "Дество”, " Надежда”, "Крейсер
Авроро” зэрэг Орос дуунуудыг заажээ. Болормаа багш найрал дууны
дугуйлангаа дамжуулан сурагчдыг орос хэлний хичээлд идэвхи сонирхолтой
болгох, орос үг, дууг хурдан зөв цээжлэх, дуудах, дуулах чадваруудыг
олгож байгаа шилдэг багш юм. Тэрээр 2013-2014 онд "Авъяас” хөтөлбөрийг
хэрэгжүүлэхээр төсөл бичин сумынхаа ИТХ-д хандсанаар орон нутгийн
сангаас 9,8 сая төгрөгийн техник хэрэгсэл, 3,8 сая төгрөгийн тоглолтын
хувцас хийлгэх хөрөнгө шийдүүлсэн нь "Улыбка” хамтлагийн дуучин
сурагчдад хөгжих боломжийг нээж өгсөн билээ.

Өлзийдэлгэрийн Отгонбаяр
Хэрлэн сумын 8-р багийн иргэн, ард түмний гавъяат отгонбаяр 17-р жарны
"Тийн ялгуусан” хэмээхМодон морин жилийн 9 алдартан боллоо. Тэрээр 2006
оноос эхлэн үнднмний зан үйлээ хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж яваа.
Тэрээр Хэрлэн сумын 10 багийн ажлын албатай хамтарч амьдралын
баталгаажих түвшингээс доогуур орлоготой 100 өрхөд 2 сая төгрөгний
тусламж үзүүлж, 8-рбагийн 50 ахмад настанд гарын бэлэг хүргүүлэн 3 р
багйин иргэн Октябрынд иж бүрэн 4 ханатай гэр олгосон гээд түүний
санаачлан хийсэн хүмүүнлэгийн үйлсийг дурдвал урт уцваа хөвөрнө. Төрж
өссөн Баян-Уул сумынхаа 90 жилийн ойд өөрийн хувь нэмрээ оруулж дааганы
уралдаанй айргийн 4 хурдалсан даагыг нэг сая төгрөгөөр, баярын хандивт
500 төгрөг хандивласан. Мөн 8-р багт үйл ажиллагаа явуулдаг 5-р
цэцэрлэгийн тохижилтод 100 мянагн төгрөг хандивлан зон олныхоо төлө бөө
мөргөл, зан үйлийн төвийг 30 сая төгрөгөөр байгуулж ашиглалтад оруулсан
зэрэг хийж бүтээсэн буяны үйлсийг нь үнэлж, Дорнод нутгийн зон олон Морь
жилийн алдартнаар тодрууллаа.